Үнэ төлбөргүй тандалт шинжилгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-02-18 13:22:41

Дорноговь/МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын тархалт ямар байгааг судлах, цаашид зохицуулах үйл ажиллагааны хүрээнд аймгийн Өрхийн эмнэлгүүд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зүрх судасны өвчтэй хүмүүс, эмнэлгийн ажилтнуудаас үнэ төлбөргүй тандалт шинжилгээ хийж байна.    

Шинжилгээг харьяа сум багийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд энэ долоо хоногийг дуустал авах аж. Он гарснаас хойш Дорноговь аймгийн хэмжээнд коронавирусний халдварын 6131 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.  

相关新闻