Ипотекийн зээлийн 84 хүсэлт хүлээгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Орон сууцны
ипотекийн зээлийн хөтөлбөр Өвөрхангай аймагт хэрхэн хэрэгжиж байгааг Монгол
банкны тус аймаг дахь хэлтсийн ахлах, хянан шалгагч Г.Амарбаясгалангаас тодрууллаа.
Өнгөрөгч онд аймгийн хэмжээнд 61.3
тэрбум төгрөгийг иргэдэд 6 хувийн зээлээр олгосон бол 2022 он гарсаар 18 хүнд
1.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Одоогоор ХААН банканд 60, Голомт банканд гурав,
Төрийн банканд 19, Хас банканд хоёр нийт 84 хүний 6.4 тэрбум төгрөгийн зээлийн
хүсэлт хүлээгдэж байгаа аж.
Зээл авсан иргэдээс 600 гаруй сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт хугацаа хэтрэлттэй байна. Улсын хэмжээнд энэ онд нийт 700 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл олгогдохоос оны эхний 2 сарын санхүүжилтэд зориулж, Монголбанк болон банкны эх үүсвэрээр 103 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хөтөлбөрт оролцогч банкуудад хуваарилжээ.