Эрсдэл өндөр хэвээр байгаа тул тайвширч болохгүйг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын тохиолдол энэ сарын 15-ны өдөр 105 бүртгэгдлээ. Мөн халдвар авсан 192 хүн бүрэн эдгэрч, эмчилгээгээ дуусгажээ.
Батлагдсан халдварын дийлэнх буюу 53 нь
Хархорин суманд бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар аймаг, сумын эмнэлэгт 257,
гэрээр 397 хүн эмчлүүлж байгаа ба тэдгээрээс 147 хүүхэд, 9 жирэмсэн эх байна. Нэгдүгээр
хавьтал болсон 237 иргэн тусгаарлалтад байгаа юм. Аймгийн хэмжээнд шинжилгээний
23, вакцины 22 цэг ажиллаж байгаа аж.
2 дугаар сарын 9-16 хүртэлх хугацаанд 200 ПГУ,
1437 АСТТ хийсэн бөгөөд шинжилгээний эерэг илэрц 28,1 хувь байв. Дархлаажуулалтын
сэргээх тунд зорилтот бүлгийн хүн амын 50.4 хувь буюу нийт 28491 хүн хамрагдсан
нь улсын дунджаас 1.6 хувиар бага байна. 4-р тунд 1851 иргэн хамрагджээ.
Засгийн газрын мэдэгдлийн дараа иргэд тайвширч,
амны хаалт зүүхгүй байх тохиолдол эрс нэмэгдэж байгаа учраас эрүүл мэндийн
байгууллагууд эрсдэл өндөр хэвээр байгааг сануулж, амны хаалтаа тогтмол зүүх, зай барих,
өрөө тасалгаандаа агаар сэлгэлт хийх, гараа тогтмол угаах зэргээр халдвараас өөрийгөө
хамгаалахыг зөвлөж байна.