Ойрын өдрүүдэд цас орж хүйтрэн, шуурга ихтэй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-02-16 14:28:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтайн нутгийн зарим газраар цас орж хүйтрэн, шуурга ихтэй байхыг холбогдох албанаас анхааруулав. 

Тодруулбал, энэ сарын 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17, 18-нд нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурах бөгөөд 16,17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх аж. Харин 18-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг малчид, иргэд, тээвэрчдэд анхаарууллаа.

Дээрх өдрүүдэд агаарын температур Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус байх төлөвтэй байна.


相关新闻