“Мажаа” эмнэлэг цээж, бүсэлхий, нуруу нугалмын зургийг бүтнээр нь авч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Уламжлалт эм, эмнэл
зүй, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мажаа”
клиник
эмнэлэг
нь Монголдоо
анх удаа цээж, бүсэлхий, нуруу /C7-L5/ нугалмын
зургийг
бүтнээр
нь авч эхэллээ. Өөрөөр хэлбэл, биеийн цээжний хэсгээс дооших хэсгийг бүтнээр нэг удаагийн зураг авалтаар бүрэн авах аппаратыг үйлчилгээндээ ашиглаж байна.
“Дирс Форметрик
4D”
аппарат
нь зогсоогоор
1 минутад
цээж, бүсэлхий, нуруу нугалмын
4D зураг авч, нугалмын
гажилтыг
оношлох
хүчин чадалтай. Энэ нь гэрлийн
спектрын аргаар зураг авдаг бөгөөд туяаны хор нөлөөгүй орчин үеийн шилдэг
технологи юм.
Мөн нугалам нэг бүрийн эргэлтийн өнцөг, мурийлтын
өнцөг, суултын хэмжээ, гулсалтын хэмжээг үндсэн тэнхлэгүүдтэй харьцуулан тооцож
гаргадаг, нуруу нугалмын динамик зургийг бүтнээр нь 4 хэмжээст дүрслэлээр
тодруулан авдаг онцлогтой юм.
