Коронавирусний халдварын улмаас 288 хүн эмнэлгийн тусламж авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-02-14 20:47:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт аймгийн хэмжээнд коронавирусний халдвар илрүүлэх 269 шинжилгээ хийснээс хүүхэд 35, насанд хүрэгч 64 нийт 99 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр Говь-Алтай аймагт коронавирусний халдвар анх бүртгэгдсэнээс хойш нь нийт 4540 хүүхэд, 12752 насанд хүрэгч өвчилсөн тухай холбогдох албанаас танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 288 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд 1, хүнд 27, хүндэвтэр 108, хөнгөн оноштой 152 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 47 хүн эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээллээ. Түүнчлэн тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39561, хоёрдугаар тунд 37457, гуравдугаар тунд 16271, дөрөвдүгээр тунд 1119 иргэн хамрагдаад байгаа аж.

Сүүлийн хоногуудад халдварын тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж, өндөр настан, хүүхэд багачууд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалахыг аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас анхаарууллаа.

相关新闻