Аймгийн ИТХ-ын Зөвлөлийг шинээр байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-02-14 18:30:43
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сараас хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдаанаар  ИТХ-ын Зөвлөлийг шинээр байгууллаа.  

Тус  зөвлөлийг  төлөөлөгч Д.Мөнхбат, Д.Дарханбаяр, Б.Баасансүрэн, С.Гандолгор, Х.Төгсбаяр, О.Мөнх-Од, Б.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.  

ИТХ-ын Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах юм.

Зөвлөлийг Хурлын дарга тэргүүлэгч, хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар бие даан шийдвэр гаргахгүй юм. 

Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэн батлагдсанаар Тэргүүлэгчид хуралдааны өмнөөс шийдвэр гаргадгийг болиулж, хурлын Тэргүүлэгчгүй болж байна.

 

相关新闻