Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус хүрч хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтайн нутгаар ялимгүй цас орж, салхи 14-16 метр хүрч ширүүснэ хэмээн УЦУОШТ-өөс мэдээлэв.
Тодруулбал, энэ сарын 12-нд нутгийн өмнөд хэсгээр, 13-нд зарим газраар, 16-нд ихэнх нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурах ба 13, 14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээлэв.
Харин агаарын температур цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байх аж.