Шаахар толгойн хадны зураг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Чандмань сум нь Алтайн нурууны төгсгөл Алагийн нурууны ар бэлд далайн түвшнээс дээш 2200 м өндөрт оршдог.
Чандмань сумын төвөөс 40-өөд км-н зайд орших Шаахар хэмээх жижиг хадтай толгойн зүүн урд энгэр дэх хад ан амьтан, аргаль, янгир, буга, хандгай, эртний анчид болон овог аймгуудын тамга, тэмдэг зурлагаар нэн баялаг. Мөн энд эртний түрэг бичгийн дурсгал ч бий.
Энд хадны сийлмэл зурагт тохиолддог бүх дүрслэл байх ба онцлон авч үзвэл олноороо ан хийж буй анчдын дүрслэлд бүгд толгойдоо нэгэн адил арагш унжсан малгай өмссөн өөр хувцасгүй байгаа нь цэрэг эрсийг дүрсэлсэн байдалтай.
Чоно, ирвэс сүүлээ өргөн харайж ан амьтныг хөөж буйг бодитой дүрсэлжээ. Шаахар толгойн хадны зураг нь олон үеийг хамарсан сэдэв, агуулгатай цаашид судалгаа хийх дурсгал юм гэдгийг нутгийн хөгшид ярьдаг.