УИХ-ын байнгын хороод даргаа тодруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-21 20:11:27

УИХ-ын 8 байнгын хороо хуралдахаас одоогоор гурав нь хуралдаад байна.

Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас УИХ-ын гишүүн Н.Энхболдыг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаас УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг байнгын хорооны даргад томилуулахаар дэмжлээ.

Одоо таван байнгын хороо хуралдах үлдээд байна.

Б.Туул

相关新闻