Говийн бүсийн хурдан морьдын уралдаан болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт орон нутгийн өмчит Таван толгой ХК-ийн 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.
Ойг тохиолдуулан Цогтцэций суманд говийн бүсийн хурдан морьдын уралдааныг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 28-31-ний хооронд болох дээрх баяр наадмын үеэр 6 насны хурдан хүлгүүд шандас сорихоос гадна эрлийз 3 насны морьд уралдах юм байна. Мөн үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваа болох юм.
50 жилийн түүхийг зузаалсан уурхайчид ийнхүү үндэсний эрийн гурван наадмаар баяраа тэмдэглэх ажээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн