ОХУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 13 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2022-02-08 16:30:30

МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 165 645-аар нэмэгдэж, 13 147 666 болсон тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.


ОХУ-д коронавирусний халдвараас эдгэрсэн хүний тоо өнгөрсөн хоногт 81 188-аар нэмэгдэж, 10 706 142 болжээ. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.


Коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 336 721-д хүрчээ. Сүүлийн 24 цагт 698 хүн нас барсан байна. 


Тус улсын нийслэл Москва хотод халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 12 902-оор нэмэгдсэн нь нэгдүгээр сарын 20-ноос хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Москвад цар тахал дэгдсэнээс хойш нийт 2 524 235 хүн халдвар авсан байна. Оросын нийслэлд шинэ өвчнөөр нас барсан хүний ​​тоо сүүлийн 24 цагт 85-аар нэмэгдэж, 39 602 болжээ.

相关新闻