Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жилийн аваргуудыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-31 20:02:59

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилтот жилийн хүрээнд идэвх зүтгэлтэй ажиллаж, болзолт уралдаануудад шалгарсан иргэн, аж ахуйн нэгжүүдийг шагнан урамшууллаа.

1170 га талбайд улаан буудай тариалж, 400 тн ургац хураан авсан "Жи Эн Эф Холдинг" ХХК, 350 га талбайгаас 1200 тн ургац хураан авсан "Далай одод трейд" ХХК, 7 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, 125 тн ургац хураасан "Хангайн хөгжил" хоршоо, 160 га талбайд малын тэжээл тариалж, 170 тн ургац хураан авсан Бүрд сумын малчны бүлэг, 80 га талбайд малын тэжээл тариалан 300 тн ургац хураан авсан “Зулзган ой” хоршоо, 5 га талбайгаас 20 тн ургац хураасан Баруунбаян-Улаан сум тус тус шалгарчээ.

Мөн "Жи Эн Эф Холдинг" ХХК-ийн агрономич Д.Жамъян, “Баянтүмэн” ХХК-ийн агрономич Ч.Сээсрэг, Хархорин сумын ХААТ-ийн мэргэжилтэн С.Мөнхсоёл нарыг шилдэг агрономичоор шалгарууллаа. “Малын шилдэг эмч”-ээр Бат-Өлзий сумын малын эмч П.Содномбалжир, “Шилдэг мал зүйч”-ээр Нарийнтээл сумын мал зүйч Б.Шинэбаатар, “Шилдэг үйлдвэрлэгч”-ээр “Арьс-Ирээдүй” ХХК-ийн захирал Д.Баянмөнх, Шилдэг “Аравт” малчны бүлгээр Хархорин сумын Сөрт бүлэг, Шилдэг сумаар Хархорин, “Хөдөлмөр зуслан”-ийн үйл ажиллагаагаараа Уянга сумын II сургууль тус тус шалгарлаа.

 

相关新闻