Сар шинийн өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн өдрүүдэд нутгийн зүүн
хагаст жавартай хүйтэн байна гэж Цаг уур,
орчны шинжилгээний газраас мэдээлэв.
2022 оны 2 дугаар сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. 2 дугаар сарын 2, 3-нд
Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ,
Халх голын сав газраар, 4-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар, 5-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга
шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан,
Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Их
нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир
орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз,
Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс
нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад
нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.