Төвийн аймгуудын зарим газраар бороо орж, нийт нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-08-01 09:05:25

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ /. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.


Төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, нийт нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

 

相关新闻