Хүдэр агнасан хүмүүсийг илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Цагдаагийн газар “Сар шинэ-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтыг эрчимжүүлж байна.
Өнөөдөр Булган суманд зорчиж явсан “Avante” маркийн тээврийн хэрэгслийн шалгахад
иргэн Ө, Б, М, Н нар хүдрийн найман ширхэг заар, зөвшөөрөл гэрчилгээгүй гурван
буу тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Эдгээр хүмүүс Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас “ан хийсэн” гэжээ.