1940 иргэнд төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-20 22:09:56

Өмнөговь аймагт "Төрийн үйлчилгээний алба" 6 дугаар сарын 24-өөс үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ны байдлаар нийт 1940 иргэнд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай үзүүлжээ.

Энд 13 мэргэжилтэн 98 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа юм. Үүнд Татварын газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн үндэсний төв, Хөдөлмөрийн хэлтэс гээд 11 байгууллага багтаж байгаа  юм. Тус байгууллага Даланзадгад сумын ЗДТГ-ын нэг давхарт байрлаж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻