Улсын төсвийн хөрөнгө оруулалтын таван ажлын эрх шилжиж иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас энэ жилийн
хөрөнгө оруулалт,
худалдан авалт, бүтээн
байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлийг
аймгийн удирдлагуудад өгөөд байна.
Тус
аймгийн хувьд энэ онд
улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 17
ажил төлөвлөгдсөнөөс таван төсөл арга
хэмжээний худалдан авах ажиллагааны эрх аймагт шилжиж
ирсэн байна. Үүнээс өнөөдрийн байдлаар нэг ажлын тендерийг зарлаад байна гэж аймгийн ЗДТГ мэдээллээ. Могод суманд
улсын төсвийн 165,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих халуун усны барилгын тендерийг
зарласан байна. Булган
аймгийн брэнд бүтээгдэхүүний өргөөний барилга, хадлангийн талбайг сэргээх “ Борбулан төсөл”, Орхон,
Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын төвийн инженерийн хангамж, дэд бүтэц, Булган, Орхон сумын түүхий эдийн захын дэд бүтэц, инженерийн шугам
сүлжээ зэрэг улсын төсвийн
хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааны эрх аймагт шилжиж ирсэн юм
байна.
Мөн орон нутгийн төсвийн
хөрөнгө оруулалтаар хэрэгжих 17, автозамын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих
дөрөв, орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 13, байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар
хэрэгжих 26 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж
эхлээд байна.