“Шинэ бүтээл, оновчтой санал” уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-18 13:54:51

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас ЕБС, СӨББ, Соёлын төвийн ажилтнуудын дунд “Шинэ бүтээл, оновчтой санал” уралдааныг зарлалаа.

Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсан түүхт өдрийг жил бүрийн 2 дугаар сарын 18-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд удахгүй болох “Хүндэтгэлийн өдөр”-ийн хүрээнд дээрх уралдааныг зарлажээ.

Хүүхэд, багачуудад аймгийн түүх, соёл, үзэсгэлэнт болон дурсгалт газар нутаг, төр, нийгмийн зүтгэлтэн, бахархалт хүмүүсээ танин мэдэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь уралдааны гол зорилго бөгөөд уулзалт ярилцлага, уралдаан тэмцээн, уриалга сурталчилгаа, гарын авлага, бүтээлийн үзэсгэлэн зэрэг ямар ч хэлбэрээр оролцож болохыг удирдамжид тусгасан байна.

Уралдааныг 2022 оны 1 дүгээр сарын 18-наас 2 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд зарласан аж. Мөн “Өвөрхангайн магтаал” дууны уралдаан, “Багшийн бүтээл – Хүүхдийн хөгжил” урадааныг тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна. 

相关新闻