Гэмт хэрэг 19.7 хувиар нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймагт энэ оны эхний 6 дугаар сард 353 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 9 хүн нас барж, 134 хүн гэмтэж бэртсэн мэдээллийг Статистикийн байгууллагаас гаргажээ.
Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 19.7 хувь буюу 58-аар нэмэгдсэн дүн гарчээ. Мөн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, ашиглал, залилан, албан тушаалын гэмт хэрэг нэмэгдэв.
Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 35,4 хувийг иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 35,1 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 4,5 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 25,0 хувийг бусад төрлийн гэмт хэргүүд эзэлж буй.
Х.Эрдэнэбулган