Малчдын 43,0 хувь зээлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймгийн малчдын 43,0 хувь зээлтэй байгаа талаар статистик мэдээлэлд
дурджээ. Зээлтэй малчдын 33,0 хувийг 35-44 насныхан эзэлж байгаа аж. Харин
55-64 насныхан зээл бага авч, зээлтэй малчдын 2,0 хувьтай тэнцэж байна.
Өнгөрсөн
онд малчин 307 өрх нэмэгдэж, аймгийн хэмжээнд 8978 малчин өрхтэй болжээ. Мөн
14,6 мянган малчин байгаагаас 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 60-аас дээш насны
эрэгтэйчүүдийн тоо 2020 оныхоос 240-өөр нэмэгдэж, 2342 болсон байна.