Байгальд ээлтэй технологиор дулаан үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-12 18:08:37
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Байгальд ээлтэй буюу цэвэр технологи ашиглан дулаан үйлдвэрлэж сургууль, цэцэрлэгийн халаалтыг шийдвэрлэх туршилтын төслийг Эрдэнэ багийн 11 дүгээр цэцэрлэгээс эхлүүллээ.

Уг технологи нь цахилгаан болон нарны эрчим хүчээр хослон халж, гадна агаарыг дулаан болгон үйлдвэрлэх юм. Ингэснээр агаар хөрсний бохирдлыг багасгах, дулаан хангамжийг сайжруулж, эдийн засгийн үр ашиг бий болох юм.

Тус төсөл амжилттай хэрэгжсэнээр цэцэрлэг, сургууль, алслагдсан багийн гэр хорооллын дулаан хангамжийг уг технологиор шийдвэрлэх боломжтой юм. Энэхүү төслийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 2 сая хүртэлх долларын дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа ажээ.  

Heat pump” хэмээх  энэхүү дулааны насос нь БНХАУ-ын Hisense брэндийнх бөгөөд Монгол дахь албан ёсны дистрибьютер Улаанбаатар хотын “Эм жи ай эм” ХХК хариуцан ажиллуулж байгаа юм. 

 

相关新闻