Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-12 16:34:23
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж коронавируст халдварын Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх дараах үүрэг, чиглэлийг гаргалаа. Үүнд:

  • Төр, хувийн хэвшлийн байгууллагууд нэгдсэн золголт хийхгүй байх
  • Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх
  • Омикрон давлагааны үед байгууллагууд үйл ажиллагаагаа доголдуулахаас сэргийлж цахим, ээлжийн зохицуулалт хийх
  • Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлан 50 хувийн дүүргэллтэйгээр болон цахимаар зохион байгуулах
  • Ажлын байрны нягтралыг багасгах, давтан халдвар авахаас сэргийлэх
  • Дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах уриалга өрнүүлэх
  • Шаардлагагүй тохиолдолд ажиллагсдыг гадаад улсад зорчуулахгүй байх
  • Шүлхий өвчний голомттой орон нутагт золголт хийхгүй байх
  • Задгай талбайд зохион байгуулахаас бусад тэмцээн уралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хориглох шийдвэрүүдийг гаргасан байна
     

 

相关新闻