Үндсэн хуулийн агуулга, нэмэлт өөрчлөлтийн талаар уулзалт зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-аас “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, ач холбогдол” сэдэвт уулзалт зохион байгууллаа.
1992 онд баталсан Үндсэн хуулиар нутгийн өөрөө удирдах ёсыг бий болгосон, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна гэж заасан, Засгийн газрын бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн төдийгүй хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагийг бий болгосон, сонгуулийн тогтолцоонд томоохон зохицуулалт оруулсан, удирдлагын төвлөрлийг сааруулсан гээд олон үр ашигтай заалтыг оруулж байсныг Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Бадиа тодотгосон юм.
Мөн ИТХ-аас Үндсэн хууль батлалцсан Ардын Их хурлын депутатуудад хүндэтгэл илэрхийлэх, тэдний үйл хэргийг алдаршуулах, Үндсэн хуулиа хэн сайн мэдэх вэ? танин мэдэхүйн "АХА" тэмцээн, үндэсний бөхийн барилдаан, Ардын Их хурлын депутатуудын дурсамж яриаг бэлтгэж, олны хүртээл болгох зэрэг
ажлыг зохион байгуулж байна.