Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн цахим хурал боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн Онцгой комиссын
өргөтгөсөн хурлыг цахимаар зохион байгууллаа. Хуралд Онцгой комиссын гишүүдээс
гадна сумдын Засаг дарга нар, эмнэлгийн эрхлэгчдийг оролцуулж, “Ковид-19” цар
тахлын нөхцөл байдал, эм, эмнэлгийн хэрэгслийн
нөөц, вакцинжуулалтын талаар хэлэлцэн аймгийн Засаг
даргаас үүрэг чиглэл өгөв.
Сүүлийн
өдрүүдэд коронавирусний халдвар дахин эрчимжиж эхлээд байна. Өнөөдөр 88
тохиолдол батлагдаж, 331 хүн эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа юм. Үүнээс 113
нь 18 хүртэлх насны хүүхэд, 8 нь жирэмсэн эх байна.
Аймгийн
хэмжээнд шинжилгээний 23 цэг, вакцины 22 цэг ажиллаж байгаа бөгөөд I
тунд 85370, II тунд 81643, III тунд 26015, IV
тунд 30 хүн хамрагджээ.
Коронавирусний
идэвхжил нэмэгдэж байгаатай холбоотойгоор хяналтыг дахин чангатгаж, нийтийг
хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байх, иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлгийг
сайтар хүргэх, худалдаа, үйлчилгээний газар, нийтийн тээвэр, төрийн албанд
халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтыг эрчимжүүлэх зэргээр
зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга холбогдох байгууллагууд
болон сумдад үүрэг болголоо.