Өнгөрөгч долоо хоногт 179 хэрэг, зөрчил бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газарт 2022
он гарсаар гэмт
хэргийн шинжтэй 22, зөрчлийн шинжтэй 157, нийт 179 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс хулгайлах 5, хүний
эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 5, залилах 4, хүрээлэн байгаа орчны эсрэг 3, хүний
амьд явах эрхийн эсрэг, хүчиндэх, хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг,
дээрэмдэх, бусад төрлийн тус бүр 1 хэрэг бүртгэгдсэн байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл
жолоодсон 55, хэв журмын
31, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 4, байгаль орчны эсрэг 10
зөрчлийг илрүүлэн шалгаж байна.