АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-19 10:07:09

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны 48 дугаар хурал өчигдөр боллоо.

Хуралдаанаар АН-ын Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний илтгэлийг сонсож, тус намын VI их хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 6-нд хийхээр тогтжээ.

Их хурлаар дүрмээ шинэчилж, даргаа сонгохоор болсон байна. Үүний зэрэгцээ үзэл баримтлалаа тодруулж, гишүүдээрээ асуудлаа шийдүүлдэг нээлттэй нам болохоор дүрмээ өөрчлөх гэнэ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻