Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-07 11:35:15

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн орон нутгийн төсвийн санхүүжилтээр тус аймгийн Цагдаагийн Шуурхай удирдлагын тасаг, Айраг сум дахь сум дундын Цагдаагийн тасаг, Хөвсгөл сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч нарын албан хэрэгцээнд Аксент, Лада 2131, УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгслүүдэд шаардлагатай засвар үйлчилгээ болон авто машины богино долгионы станц, дуут гэрэл дохио, чанга яригч POLICE бичиглэл, суудлын бүрээс зэрэг тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэжээ.

Ингэснээр нийт сумын Цагдаагийн хэлтсүүд албан хэрэгцээнд ашиглах тээврийн хэрэгслээр бүрэн хангагдаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бүрдээд байна гэж албаныхан мэдээлэв.

相关新闻