Завханы нэрийн бүтээгдэхүүн хямдарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-19 01:41:44

Мөнхөд мандаг” ХК-ийн бүтээгдэхүүн Отгонтэнгэрийн тахилгатай холбоотой нэр төрлөө олшруулж бүтээгдэхүүний үнээ хямдруулжээ.

Одоогийн байдлаар 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Завханчуудынхаа хэрэгцээг хангадаг тус үйлдвэр нэрийн бүтээгдэхүүн хөрш зэргэлдээ аймгуудаас гадна нийслэл Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы хэрэглэгчдэдээ хүргэдэг. Нутгийн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь хэрэглэе уриатай тус үйлдвэр саяхнаас чонын элэг, долоогоно, нэрс, хадны цэвэр шүүсийг үйлдвэрлээд буй юм. Мөн хамгийн эрэлт ихтэй чацарганы цэвэр тос, монгол аргаар нэрсэн цагаан архи, ааруул, хуруудныхаа үйлдвэрийн үнийг 15 хувь хямдруулж борлуулж эхэлжээ. Учир нь Отгонтэнгэр хайрханы тахилгад ус нутагтаа ирэх гийчдэд нутгийн брендээ хямд үнээр худалдан авах боломжийг олгосон нь энэ юм. Дашрамд нутгийнхаа хөрсөнд ургасан байгалын цэвэр хүнс болсон жимс, ус, давсны амт нь хүртэл цаанаа нэг өөр байдаг шүү хэмээн нутгаасаа хол суугаа Завханы уугуул иргэд ам сайтай байдаг билээ.  

Завхан Б.Мягмарсүрэн

相关新闻