“Хаврын өнгө-2022” үзэсгэлэн худалдааг энэ сард зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Хаврын өнгө-2022” үзэсгэлэн худалдааг нэгдүгээр сард зохион байгуулж, Ховд аймгийн бүх сумын үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг оролцуулахаар болжээ. Улмаар аймгийн брэнд бүтээгдэхүүн шалгаруулан сурталчлахаар төлөвлөсөн байна.
Энэхүү үзэсгэлэн худалдаа нь сумдын брэнд
бүтээгдэхүүнийг шалгаруулах, үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг
сурталчлах, шинэ зах зээлтэй холбох, гэрээ хэлцэл хийх, туршлага судлах,
хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг судлах замаар шинээр үйлдвэрлэх бүтээгдэхүүний
чиг хандлагыг тодорхойлж, үйлдвэрлэлээ өргөтгөх зэрэг боломж бүрдүүлэх аж.
Тус үйл ажиллагаа нэгдүгээр сарын 19-28-нд “Эвийн хүч” худалдааны төвд болно.


