“Хөдөлмөрлөх нь миний журамт үүрэг” эсээ бичлэгийн уралдаан зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийг ойг тохиолдуулан Булган аймгийн ИТХ, ЗДТГ хүүхэд, насанд хүрэгчдийн дунд гар зургийн болон эсээ бичлэгийн уралдаан зарлажээ.
Хүүхэд,
залуучуудын Үндсэн хууль, хуульд заасан эрх, үүргийн талаарх ойлголт, мэдлэгийг
нэмэгдүүлэх зорилгоор 7-10 насны хүүхдийн дунд “Хүүхдийн эрх миний нүдээр” гар
зураг, насанд хүрэгчдийн дунд “Хөдөлмөрлөх нь иргэн миний журамт үүрэг” сэдвээр
эсээ бичлэгийн уралдааныг энэ сарын 10-ныг хүртэл хугацаанд зарласан байна.
Уралдаанд шалгарсан эхний гурван байрын бүтээлийн эздэд Үндсэн хууль батлагдсан
өдөр шагналыг гардуулах аж.
Мөн
Үндсэн хууль батлалцахад оролцсон АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүлэх, иргэд,
төрийн албан хаагчидтай уулзалт хийх зэрэг ажил зохион байгуулах талаар аймгийн
ЗДТГ-ын хууль, эрх зүйн хэлтэс мэдээллээ.