Ажлын хэсэг Эрдэнэбулган сумын нөхцөл байдалтай танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-01-05 18:58:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг Хөвсгөл аймгийн  Эрдэнэбулган суманд ажиллаж нөхцөл байдалтай танилцаж байна. 


Тус аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг буюу сумын төвийн нутаг Эгийн голд 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халиа үүсэж эхэлсэн.  

Халиа нэмэгдсээр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автаад байна. Цаашид халиа улам нэмэгдэж, олон өрх усанд автах эрсдэл өндөр байгаа тул ажлын хэсэг нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцан халианаас хамгаалах даланг барих ажлыг эхлүүлэх, хогийн цэгийг өөрчлөх зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байгаа ажээ.


相关新闻