Шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2021 онд сурлага хөдөлмөрөөрөө амжилт гаргаж шалгарсан хүүхдүүдэд он солигдохын өмнөхөн шагнал гардууллаа.
Монгол Улсын оны онцлох хүүхдээр шалгарсан Сайшанд сумын ерөнхий
боловсролын III сургуулийн V ангийн сурагч Гансүхийн Энгүүнд баяр хүргэж, хүндэтгэл илэрхийлсэн байна.
Аймгийн шилдэг хүүхдийг 8 төрөлд шалгаруулахад
“Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал” төрөлд Сайншанд сумын ерөнхий боловсролын II сургуулийн 12б ангийн сурагч О.Алтангэрэл,
“Урлаг уран бүтээл” төрөлд Сайншанд сумын ерөнхий боловсролын II сургуулийн 12б ангийн сурагч Э.Энхсаруул,
“Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс” төрөл-д Сайншанд сумынэ ерөнхий боловсролын III сургуулийн 12б ангийн сурагч Б.Маргад,
“Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага” төрөлд Сайншанд сумын ерөнхий боловсролын III сургуулийн 12а ангийн сурагч Т.Хашцэцэг,
“Сурлагын амжилт” төрөлд Замын-Үүд сумын ерөнхий боловсролын I сургуулийн 9г ангийн сурагч А.Тэмүүлэн шалгарчээ.
Харин “Биеийн тамир, спорт” төрөлд Сайншанд сумын ерөнхий боловсролын I сургуулийн 12в ангийн сурагч Б.Мөнгөн-Эрдэнэ, “Эх орны түүх, соёл, өв уламжлал” төрөлд Замын-Үүд сумын ерөнхий боловсролын I сургуулийн 7а ангийн сурагч У. Цэлмүүн, “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин” төрөлд Сайншанд сумын ерөнхий боловсролын I сургуулийн 12а ангийн сурагч Б.Төгөлдөр, “Хүүхдэд ээлтэй хүүхдийн төлөө зөвлөл”-өөр Алтанширээ сумын хүүхдийн төлөө зөвлөл, Эрдэнэ сумын хүүхдийн төлөө зөвлөл тус тус шалгарч шагнуулжээ. Залуучуудын салбарын шилдэг байгууллагаар Айраг сумын Залуучуудын салбар зөвлөл шалгарсан аж.