Спорт цогцолборын мөсөн талбайн ажил эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-03 14:24:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн хойд талд байрладаг 1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн талбайн ажил эхэлжээ.


Уг мөсөн талбайг ОХУ-аас мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, Чингэлтэй дүүргийн БТСГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран мөс тавих ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан, А, Б блоктой юм. Тодруулбал, спорт заал, усан бассейн, оффис, мөсөн талбай гэсэн үндсэн хэсэгтэй. Өнгөрсөн зун оффисын хэсэг болон спорт заал, гурван зам бүхий 25 метрийн усан бассейныг ашиглалтад оруулжээ.

相关新闻