МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордоны "Б" танхимд хуралдаж байна.
Хуралдаанаар Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, шинэ сайд нарын нэрс уг хуралдаанаас тодрох гэнэ.
Мөн УИХ-ын байнгын хороодын дарга нарын асуудлыг тогтож ярилцана гэж эх сурвалж мэдээллээ.
Тус хуралдаанд МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй удирдлагууд оролцож байна.
Б.Туул