ИТХ-ын Тэргүүлэгчдийн хүндэтгэлийн хуралдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-31 10:49:51

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хүндэтгэлийн хуралдаан болж байна.

Тэргүүлэгчид 72.7 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэх аж. 

1. Нэрэмжит болгох тухай  

2. Арга хэмжээ батлах тухай 

3. Зөвшөөрөл олгох тухай 

4. "Алтай усан спорт чийрэгжүүлэлтийн газар" УТҮГ-ын 2021 оны санхүүжилтийн төлөвлөгөө батлах тухай 

5. "Алтай усан спорт чийрэгжүүлэлтийн газар" УТҮГ-ын 2022 оны санхүүжилтийн төлөвлөгөө батлах тухай 

6. Бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай 

7. "Алтай орон сууц корпораци" ААТҮГ-ын 2022 оны үйлдвэр санхүүжилтийн төлөвлөгөө батлах тухай 

8. Шагналд тодорхойлох тухай хэлэлцэнэ.

Түүнчлэн 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хэрэгжиж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн статус дуусгавар болж байгаатай холбогдуулан Тэргүүлэгчдэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас хүндэтгэл үзүүллээ. 

相关新闻