Онцгой албаныхан аваргаа тодрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 2021
онд
хийж гүйцэтгэсэн ажил,
ололт амжилт, алдаа
дутагдлаа дүгнэн цэгнэлээ.
Энэ сарын 29-ний
өдөр зохион байгуулсан эл “Үйл ажиллагааны
тайлангийн хурал”-д аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж биечлэн оролцож
өндөр ач холбогдол өгсөн байна. Мөн тус хуралд аймгийн Онцгой байдлын газрын
харьяа нэгжийн алба хаагчид танхим болон цахимаар оролцжээ.
Тус хурлаар 2021 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас
урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох
арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан
шилдэг алба хаагчдаа шалгаруулан шагнаж
урамшуулсан байна.
Ингээд “2021 оны тэргүүний
анги, хамт олон”-оор хошууч Л.Болдбаатар ангийн захирагчтай Гал түймэр унтраах,
аврах 61 дүгээр анги,
-“Тэргүүний мэргэжилтэн”-ээр Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга,
аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Э.Мөнхтулга,
-“Тэргүүний Гал унтраах автомашины жолооч”-оор Гал түймэр унтраах, аврах
36 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Б.Шинэбаатар,
-“Тэгүүний аврагч-гал сөнөөгч”-өөр Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр
ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Хүрэлтогоо,
Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах
ахлагч Н.Батболд
-“Тэргүүний дуудлага хүлээн авагч”-аар Гал түймэр унтраах,
аврах 19 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч У.Одгэрэл
-“Тэргүүний аврагч”-аар Хүдэр сум дахь Эрэн
хайх, аврах салбарын аврагч, дэд ахлагч Д.Түмэннаст
-“Тэргүүний төрийн үйлчилгээний ажилтан”-аар
5 дугаар ангийн
жолооч Д.Энхбаяр
-“Онцгой байдлын газрын даргын нэрэмжит шагнал”-аар хошууч М.Ганбаатар ангийн
захирагчтай Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Орхонтуул сум дахь 018
дугаар цэгийн барааны нярав С.Мөнхцэцэг нар тус тус
шагнууллаа.