Хашаандаа мод, бут тарьсан өрхийг “Соёлч өрх”-өөр шалгаруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-12-29 13:24:48
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар Хотын соёл- Хамтын соёл уриатай Соёлыг түгээе аян хэрэгжсэн. Аяны хүрээнд Соёлч өрх шалгаруулах болзолт уралдаан зарласан байна. Тус болзолт уралдаанд манлайлсан 25 өрхийн шагналыг өнөөдөр гардуулан өглөө.

Хотын соёлд тодорхой хувь нэмрээ оруулан бусдад үлгэр жишээ болсон цэвэрч нямбай, хашаа хороондоо мод бут, хүнсний ногоо тариалсан соёлч өрхүүдийг ийнхүү урамшууллаа.

Соёлыг түгээе аян нь иргэд, хүүхэд залуус, төрийн албан хаагчдыг нийгмийн ёс зүйг дээдэлсэн, эерэг харилцаа хандлага бүхий соёлд суралцуулах, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлж соён гэгээрүүлэх зорилгоор нэг сарын хугацаанд амжилттай хэрэгжсэн. Аяны хүрээнд 48 ажил, арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлжээ.

相关新闻