Истанбулд дахин онц байдал зарлалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА. /TASS/. Туркийн эрх баригчид нийслэл Истанбул хотод дахин онц байдал зарлалаа хэмээн "Anadolu" агентлагаас мэдээлж байна.
Тус хот руу цагдаагийн тусгай хүчний 1800 албан хаагчийг нэмж илгээжээ.
"Anadolu"-ийн мэдээлснээр цагдаагийн удирдлага зөвшөөрөлгүйгээр агаарт хөөрсөн нисдэг тэрэгнүүдийг буудаж унагаахыг тушаасан бөгөөд хүч нэмэгдүүлсэн цагдаагийнхан гудамж талбайд эргүүл хийж байна.
7 дугаар сарын 17-нд цэргийн эргэлт хийх оролдлогод оролцогсод болон эрх баригчдын хоорондох зэвсэгт мөргөлдөөн Истанбулын Сабиха Гоксен олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо болон Коня дахь цэргийн нисэх хүчний баазад болсон юм.
Х.Сарнай