Шүлхий өвчний вакцинжуулалтад 507650 толгой малыг хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай
аймгийн хэмжээнд 12 дугаар сарын 27-ны
байдлаар 191 өрхийн 7467 толгой мал гоц халдварт шүлхий
өвчнөөр өвчилжээ.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн Шарга, Есөнбулаг, Тайшир, Хөхморьт, Баян-Уул, Халиун, Цогт, Жаргалан, Төгрөг суманд шүлхий өвчнөөр 7467 толгой мал оношлогдсон тухай Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Тодруулбал, Шарга сумын 72 өрх, Есөнбулаг сумын 40 өрх, Тайшир сумын 26 өрх, Хөхморьт сумын 5 өрх, Баян-Уул сумын 16 өрх, Халиун сумын 20 өрх, Цогт сумын 1 өрх, Жаргалан сумын 7, Төгрөг сумын 4 өрхийн 7467 толгой мал шүлхийгээр өвчилсөн
байна.
Нийт өвчилсөн малын 7439-ийн шинж тэмдэг арилсан бол 66 малыг устгасан байна.
Мөн шүлхий өвчний вакцинжуулалтад 507650 толгой малыг хамруулсан тухай
холбогдох албанаас мэдээлэв. Одоогоор хорио цээртэй 6 сум, хязгаарлалттай 1
сум, цуцалсан 2 сум байгаа аж.