Аймгийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар аймгийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих зардлыг 356 сая төгрөгөөр нэмэгдүүлэн баталлаа.
Тодруулбал, Боловсрол шинжлэх ухааны яамнаас төсвөө хэлэлцэн тусгай зориулалтын төсвийн шилжүүлгийг аймаг тус бүрт өөр байхаар баталсан. Боловсролын салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл хүрэлцэхгүй өр төлбөр үүссэний улмаас Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас тусгай зориулалтын шилжүүлгийг тус аймагт 356 сая төгрөгөөр нэмж олгохоор шийдвэрлэсэн байна. Үүний дагуу аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих зардлыг баталлаа.