Онцгой байдлын газар 2021 оны ажлаа дүгнэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОБГ 2021 онд ажилдаа амжилт
гаргасан тэргүүний хамт олон, алба хаагч, шилдэг ажилтнуудаа шалгаруулж, шагнал
гардууллаа.
Тус байгууллагын 2021 оны тайлангийн хуралд аймгийн Засаг
даргын орлогч М.Анхбаяр, ИТХ-ын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон
гүйцэтгэгч Ш.Энхсүх нар оролцож, алба хаагчдад баяр хүргэжээ.
ОБГ-ын 2021 оны “Шилдэг хамт олон”–оор дэслэгч Э.Булган
захирагчтай 4-р салаа, оны “Шилдэг офицер”-оор хошууч Ц.Доржпүрэв, “Шилдэг
жолооч”-оор ахлах ахлагч Б.Төрмандах, “Шилдэг гал-сөнөөгч”-өөр ахлах ахлагч
Б.Баярсайхан, “Шилдэг ахлагч”-аар ахлах
ахлагч С.Тогоонтөмөр, “Шилдэг аврагч”-аар ахлах ахлагч Б.Доржжамбал, “Шилдэг
дуудлага хүлээн авагч” – аар ахлах ахлагч Б.Анхмаа, “Шилдэг үйлчилгээний
ажилтан”-аар Г.Бат-Эрдэнэ нар тодорч,
хоёр оны зааг дээр шагналаа гардан авлаа.
Оны тэргүүнээр ахмад Б.Төвшинжаргал,
ахлах ахлагч Н.Мөнхбат, ахлах ахлагч Ц.Цэнд-Аюуш, ахлах ахлагч
Х.Эрдэнэбаатар, үйлчилгээний ажилтан Б.Өлзийбат нар, “Ажил мэргэжлийн аварга”-аар
ахлах дэслэгч Ч.Нацагдорж, “Хөдөлмөрийн аварга”-ахлах ахлагч Б.Сугир нар
шалгарсан байна.
Энэ үеэр ахлах ахлагч Т.Ууганбаярыг аймгийн “Хүндэт
тэмдэг”-ээр, ахлагч Н.Ганцацрал, ахлах дэслэгч П.Батбаяр нарыг аймгийн Засаг
даргын “Жуух бичиг”-ээр, ахмад Б.Одбаярыг Манжуур явах эрхийн бичгээр тус тус шагнажээ.
Түүнчлэн нийт алба хаагчдынхаа дундаас азтан шалгаруулж
500,000 мянган төгрөгөөр шагнаж, урамшуулсан байна.
2021 онд ОБГ-ын нийт бие бүрэлдэхүүн 489 хүний амь,
2,7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, энэ жил 40 гаруй жилийн
хөдөлмөр бүтээлээ төрд үнэлүүлэн "Цэргийн гавьяаны одон"-гоор
шагнуулсан түүхэн жил байжээ.

