“Дэлхийн шилдэг багш” шалгаруулалтад нэр дэвших 10 багшийг батламжлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багшийн Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг нэг сая долларын шагналын сантай (Global Teacher Prize) “Дэлхийн шилдэг багш” шалгаруулах үйл ажиллагааг Английн “Варки” сан 7 дахь жилдээ зохион байгуулж, 121 орноос 8000 гаруй багш оролцож байна.
Багшийн
хөгжлийг дэмжих боловсрол сан, БШУЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний хороотой хамтран монгол багшийн нэр хүнд,
үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил, бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд
сурталчлан таниулах зорилгоор 630 багшаас шилдэг 50 багшийг 9 шүүгчийн
хөндлөнгийн үнэлгээгээр шалгаруулж, сүүлийн шатанд шалгарсан
-Улсын тэргүүний 1-р
сургуулийн бага ангийн багш Чимэдийн Энхтуяа,
-Говь-Алтай аймгийн 1-р
сургуулийн түүх нийгмийн ухааны багш Намширын Нарантуяа,
-Говь-Алтай аймгийн 1-р
сургуулийн монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын багш Лхагвасүрэнгийн
Наранжаргал,
-Улсын тэргүүний 1-р
сургуулийн физикийн багш Начингийн Оюунчимэг,
-Дорнод аймгийн 12-р
сургуулийн бага ангийн багш Донровын Оюумаа,
-Өвөрхангай аймгийн
Арвайхээр сумын 1-р сургуулийн монгол хэлний багш Нямын Мөнхтогтох,
-Баянхонгор аймгийн "Номундалай" цогцолбор сургуулийн математикийн багш Дугарсүрэнгийн Өлзийбаатар,
-Улаанбаатар, монгол
хэл, уран зохиол, үндэсний бичгийн багш Жамбалын Мөнхсайхан,
-Хөвсгөл аймгийн
Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биологийн багш Рэгзэдмаагийн Цэрэн-Очир,
-Өсвөрийн зохион
бүтээгчдийн сургуулийн хувцас, дизайн, төрөлжсөн сургалтын багш Баяраагийн Бор
нарт БШУ-ы сайд
Л.Энх-Амгалан амжилт хүсэж батламж, зөөврийн компьютер гардуулан өглөө.
Монголын 47 мянган багшийн төлөөлөл болж “Дэлхийн шилдэг багш-2022” шалгаруулалтад нэр дэвшиж буй эдгээр 10 багш Монголоос дэлхийд өрсөлдөх багш нарын үүд хаалгыг нээж буй анхдагч нар гэдгийг онцлоод Монгол Улсаас дэлхийн багш төрөх болтугай хэмээн хүсэн ерөөсөн юм.