Францад өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-12-26 11:45:53

ПАРИС. /AFP/. Францад өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 105 мянга орчим шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний агентлаг бямба гарагт мэдээлэв.


12 дугаар сарын 25-ны байдлаар 104 611 хүн шинээр халдвар авсан нь батлагдсан байна. 


Өмнө нь Францад өдөрт 100 мянга гаруй тохиолдол илэрч байгаагүй юм. Баасан гарагт  94 124 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол өмнөх өдөр нь 91 600 хүн халдвар авчээ. Эдгээр үзүүлэлт нь 2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр тус улсад өдөрт 86 800 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан халдварын тархалтын хоёр дахь давалгааны оргил үеийн тоон үзүүлэлтийг давжээ.


相关新闻