Дархлаажуулалт улсын дунджаас 0.6 хувиар бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-12-24 15:47:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт коронавирусний халдварын 45 тохиолдол бүртгэгдлээ. Үүний 62.2 хувь буюу 28 нь Арвайхээр суманд бүртгэгдсэн бол Уянга, Хархорин, Бат-Өлзий, Есөнзүйл,Төгрөг, Баянгол, Богд суманд 1-4 тохиолдол илэрлээ.

Нийт батлагдсан тохиолдлын 31.1 хувь нь бага насны болон сургуулийн хүүхдүүд бөгөөд хүнд, хүндэвтэр хүний тоо нийт эмчлүүлэгчдийн 17 хувийг эзэлж байна.

Мөн энэ долоо хоногт 500 гаруй хүн гэрийн тусгаарлалтад байна. Дархлаажуулалтын сэргээх тунд зорилтот бүлгийн хүн амын 44.2 хувь буюу нийт 24594 хүн хамрагдсан нь улсын дунджаас 0.6 хувиар бага байгаа аж. 

相关新闻