563 өсвөр үеийн хүүхэд, залуусыг төсөлд хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар,
энтрепренершипийн боловсрол олгох” төслийг удирдан зохион байгуулах аймгийн
зөвлөл хуралдаж, 2021 оны жилийн эцсийн тайлангаа хэлэлцлээ.
Өвөрхангай
аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Сант, Гучин-Ус, Богд суманд хэрэгжиж
буй энэхүү төслийн үр дүнд энэ жил 14-25 насны 563 өсвөр үеийн хүүхэд, залуус хамрагдаж,
хувь хүний ур чадвараа дээшлүүлэн бизнес сэтгэлгээнд суралцаж, мэдлэг чадвараа
нэмэгдүүлжээ.
Төсөлд
хамрагдагчдаас 9 төслийг улсад явуулснаас Уянга, Сант сумын хүүхэд, залуучуудын
төсөл шалгарч, бизнесийн санаагаа бодит ажил болгох санхүүжилтээ шийдүүлж
чадсан байна.
Орон
нутагт ажлын байр хомс, ур чадвар дутмаг байдгаас өсвөр үеийн хүүхэд, залуучууд
ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна. Тиймээс өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд
хамгийн их шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг
тэдэнд эзэмшүүлж, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэх зорилготой тус Хүүхдийг ивээх сан,
Дэлхийн банктай хамтран 2023 он хүртэл хэрэгжүүлэх аж.