“Орчин үеийн боловсрол Монголд-100 жил” үзэсгэлэн нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-12-22 10:37:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэнг Уран зургийн галерейд өчигдөр нээлээ.

 

1921 онд анхны ардын хүүхдийг сургах танхим байгуулагдсанаас эхлээд өнөөдрийг хүртэлх боловсролын салбарын түүхтэй танилцах боломж нээгдэж байна.

 

Үзэсгэлэнд боловсролын салбарын анхны сайд нар, Монголоос гадаадад суралцсан анхдагчид, “Улаан толгой” хэмээх сурах бичиг, багш нарыг бэлтгэх анхны сургуулийн аттестат зэрэг сонирхолтой зургийг дэлгэжээ. Үе үеийн сурагчдын дүрэмт хувцас, сурах бичиг, ширээ сандал, төгсөгчдийн зургийн цомог гээд гэрэл зургийн үзэсгэлэнгээс түүхийн олон сонирхолтой баримттай танилцах боломжтой.

 

Зургийн үзэсгэлэнг гаргасан уран бүтээлчид “Орчин цагийн боловсрол 100 жил” нэртэй зургийн цомог болон ил захидал хэвлүүлсэн байна.

 

Гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ. 



相关新闻