“Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөр боловсруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ ирэх онд “Хариуцлагатай уул уурхай”
хөтөлбөр батлан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Аймгийн ИТХ-ын хуралдааны үеэр
байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, уул уурхайн талаар орон нутагтаа
бодлого гаргах, байгаль орчны холбогдолтой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэд,
төрийн хяналтыг сайжруулах талаар ИТХ-ын төлөөлөгчид санал гаргасан. Аймгийн
ИТХ-ын Ажлын алба зарим иргэдийн саналын дагуу уул уурхайн талаар нийтийн
сонсгол зохион байгуулсан бөгөөд түүний мөрөөр тодорхой ажил хийхээр төлөвлөж
байна.
Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчид нийтийн сонсгол зохион байгуулсан дүнг хэлэлцээд, уул
уурхайн талаар хөтөлбөр боловсруулан танилцуулахыг аймгийн Засаг даргад
даалгалаа гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.