Өнгөрөгч долоо хоногт халдварын 111 тохиолдол бүртгэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрөгч долоо хоногт коронавирусний халдварын тохиолдол 111 бүртгэгдсэний 45 хувь нь Арвайхээр суманд илэрчээ.
Уянга, Хархорин суманд
10-аас дээш тохиолдол бүртгэгдсэн бол Баян-Өндөр, Тарагт, Хайрхандулаан, Өлзийт, Баянгол, Есөнзүйл суманд халдвар илрээгүй байна.
Мөн өнгөрөгч
долоо хоногт бага
насны 16, сургуулийн насны 28 хүүхэд халдвар авсан нь нийт
бүртгэлийн 40 хувийг эзэлж байгаа ба бага насны нэг хүүхэд нас баржээ. Дархлаажуулалтын сэргээх
тунд зорилтот бүлгийн хүн амын 42.6 хувь буюу нийт 23987 хүн хамрагдсан нь улсын
дунджаас 0,3 хувиар бага байна.
Дархлаажуулалтын хамрагдалт
сайн байгаа сумдад халдвар буурсан буюу бүртгэгдэхгүй байгаа тул иргэн
бүр дархлаажуулалтад хамрагдахыг Эрүүл мэндийн газраас уриаллаа.