“Өвсний үндэс” төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Япон улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг төслийн хүрээнд тус аймгийн Хишиг-Өндөр сумын цэцэрлэгт их
засварын ажил хийнэ. Цэцэрлэгийн барилга элэгдэлд орж шаардлага хангахгүй
болсон бөгөөд төсөл хэрэгжсэнээр дотор, гадна талд засвар хийж, тус цэцэрлэгийн
125 хүүхэд, багачууд болон 21 багш, ажилчдын эрүүл, аюулгүй орчинд сурч
хүмүүжих боломжтой болох юм. Төслийн санхүүжилт нь 135,919 ам.доллар буюу 387,3
орчим сая төгрөг байхаар төлөвлөсөн байна.
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй
тусламжийн хөтөлбөр” манай улсад 1990 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 573 төслийг
хэрэгжүүлсэн бөгөөд “Булган аймгийн Хишиг-Өндөр сумын цэцэрлэгийн засварын
төсөл” нь Япон улсын 2021 оны санхүүгийн жилд хэрэгжих хоёр дахь төсөл аж.